Ким Чен Ун том бүтээн байгуулалт хийв

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унд Пхеньяны урдаа барьдаг онгоцны буудлын дизайн таалагдаагүй учраас орчин үеийн стандартад нийцсэн шинэ онгоцны буудал бариулжээ.
Түүний бодлоор хуучин буудал бусад орны буудлуудтай харьцуулахад хэтэрхий жижиг давчуу санагддаг байсан учир улсын өнгө төрхийг илтгэсэн ийм нэгэн бүтээн байгуулалт байгуулахыг даалгасан байна аж.
Шинэхэн буудлыг өөрийн үзэсгэлэнт эхнэр Ри Сол Жу болон холбогдох албаны хүмүүстэй хамт үзэж танилцжээ. Ким Жон Уны хэлснээр “уг буудал бол үндэсний шинжийг хадгалсан, гоо зүйн зарчимд нийцсэн байна” гэлээ хэмээн KCNA дамжууллаа. Тус буудалд татваргүй барааны дэлгүүр ажиллуулахаар болсон нь гадны иргэдэд таалагдах бизээ хэмээжээ. Гол төлөв Москва-Бээжин чиглэлийн нислэгүүд байдаг байна.
Ким Жон Ун Пхеньян болон онгоцны буудлыг холбосон 24 км хурдны зам тавихаар төлөвлөжээ. Мөн олон нийтийн ая тухыг хангасан үйлчилгээний газрууд болон барилга байгууламжийг барина хэмээн мэдэгдсэн байна.
Олон улсад хаагдмал энэ улсын хувьд тэдгээр бүтээн байгуулалтад шаардагдах хангалттай хөрөнгө мөнгөний эх үүсвэрийг хаанаас олох нь сонин байна. Шинэчлэлийг эхлүүлнэ хэмээн мэдэгдсэн Хойд Солонгосын удирдагчийн амлалтын түүчээ болсон тус нисэх онгоцны буудал Лхагва гаригт нээлтээ хийнэ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ