Нийслэлийг чимэглэх уран барималуудтай танилц

Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2015 оны 04 дүгээр сарын 10 ны өдрийн А/45 тоот тушаалаар “Улаанбаатар-Уран баримал 2015” хот чимэглэлийн шилдэг уран бүтээлийн наадам явагдаж 45 уран бүтээлчийн 87 бүтээл ирснээс дараах бүтээлүүд шилдэг 10 уран барималаар шалгараад байна.

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хот чимэглэлийн уран баримлыг нэмэгдүүлэх тэдгээрийг урлан бүтээж, туурвиж буй чөлөөт уран бүтээлчдийн оюун ухаан, уран нарийн хийц, чадварлаг уран бүтээлийг гадаадын улс орнуудад бус эх оронд нь нутагшуулан үлдээж ард иргэддээ таниулан сурталчлах зорилготой юм.

“Сарны гүнж”

Барималч: Урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт зураач доктор , дэд профессор С. Бадрал

Бүтээл байрлах байршил: Циркийн хойд талбайд

Хийгдэх материал: Хиймэл чулуу

“Хүүхэд бидний ирээдүй”

Барималч:Б.Базарваань

Бүтээл байрших байршил: Ард кино театрын усан оргилуур

Хийгдэх материал:Хатууруулсан нийлэг материал / Fiberglass rainforce plastic/

“Анчин”

Барималч: Урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт Л. Гантөмөр

Бүтээл байрших байршил: Наадамчдын зам дагуу

Хийгдэх материал: Хиймэл чулуу

“Амьдрал”

Барималч: Урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт Л. Гантөмөр

Бүтээл байрших байршил: Занабазарын гудамжинд

Хийгдэх материал: Хиймэл чулуу

“Мянга сонсохоор нэг үз”

Барималч: Б. Нямдорж

Бүтээл байрших байршил: Наадамчдын зам дагуу

Хийгдэх материал: Хатууруулсан нийлэг материал / Fiberglass rainforce plastic/

“Салхин сар”

Барималч: Урчуудын эвлэлийн гишүүн Ж. Болортүвшин

Бүтээл байрших байршил: Турк Монголын цэцэрлэгт хүрээлэн

Хийгдэх материал: Хиймэл чулуу

“Аялгуу”

Барималч: Б. Цогжавхлан

Бүтээл байрших байршил: Хөгжим бүжгийн урд талбайд

Хийгдэх материал: Хиймэл чулуу

“Галбингаа”

Барималч: Д. Халиун

Бүтээл байрших байршил: 120 мянгатын баруун талын цэцэрлэгт хүрээлэн

Хийгдэх материал: Хиймэл чулуу

"Бороонд”

Барималч: Э. Жаргал

Бүтээл байрших байршил: цэрэндоржийн гудамж

Хийгдэх материал: Хиймэл чулуу

“Үнсэлт”

Барималч: Э. Жаргал

Бүтээл байрших байршил: Циркийн хойд талбайд

Хийгдэх материал: Хиймэл чулуу

СЭТГЭГДЭЛ БИЧИХ