Мэргэжлийн хяналтаас анхааруулга гаргалаа
Их Монгол улс байгуулагдсаны 809 жилийн ой, Ардын хувьсгалын 4 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр ажахуйн нэгж, иргэд 850 цэгт худалдаа, үйлчилгээ эрхэлнэ. Үүнээс Төв цэнгэлдэх хүрээлэнд 600 цэг, Хүй долоон худагт 250 цэг байх бөгөөд 80 орчим хувь нь хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх цэг байх юм.Эдгээр албан байгууллага, хувь хүн Ариун цэвэр, бүтээгдэхүүний аюулгүй байдал, хадгалалтын хугацаа, хаяг шошгын стандартын шаардлага хангасанбайна.
НМХГ-ын даргын тушаалаар баяр наадмаар 200 гаруй улсын байцаагч тавин, лабораториуд бэлэн байдалд ажиллана.
Улсын баяр наадмаар нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулах иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын шингэрүүлсэн шатдаг хийн техник тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрмийн хэрэгжилтийг хангуулах, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах зөвлөмжийг хүргэж байна.
Хийн тоног төхөөрөмжөөс хий алдагдаж үнэртсэн тохиолдолд анхаарах зүйлс:
- Хийн тоног төхөөрөмжийг унтраах
- Өрөө тасалгааны хаалга цонхнуудыг нээж, хүмүүсийг аюултай бүсээс хоолдуулах,
- Баллоны хаалтыг сайн хаах
- Ил гал гаргах, шүдэнз зурах, тамхи татахгүй байх
- Цахилгааны унтраалга , залгуур зэргээс оч хаях , богино залгаа болохоос сэргийлэн залгаатай цахилгаан хэрэгслийг унтраахгүй байх, нэмж цахилгаан хэрэгсэл залгахгүй байх.
- Мэргэжлийн байгууллага буюу 105 дуудлага өгөх
Шингэрүүлсэн шатдаг хийг авахад анхаарах зүйлс
- Баллоны дээд бөмбөгөр хэсэгт үйлдвэрлэсэн байгууллагын тэмдэг, үйлдвэрлэсэн он, сар, өдөр, тэмдэглэгдсэн байна.
- Баллоны хаалт ямарч согоггүй байна.
- Баллоны баталгаажилтын хугацаа дуусаагүй байна.
- Баллон бүрэн будагтай байх
Хийг тээвэрлэх хадгалах
- Хийг тусгайлан бэлтгэсэн модон дээр буюу хоорондоо харшихгүй резинэн жийргэвч хэрэглэн автомашин ба вагоноор тусгай тэмдэгтэй тээвэрлэнэ.
- Хийтэй баллоныг унагаж болохгүй
- Баллонтой хийг орон сууц, сургууль цэцэрлэг, ахуйн үйлчилгээ зэрэг хүн лоноор цуглардаг газруудад 3-аас дээш ширхэгийг хадгалахыг хориглоно.
- Задгай буюу битүү агуулахад сэрүүн газар хадгална.
Дараах баллоныг ашиглахыг хориглоно
- Баталгаажилтын хугацаа дууссан
- Хаах хэрэгсэл бүрэн бус
- Баллоны их биеийн 1/3 нь будаггүй
- Хүзүүвчин дэхь бичиглэл буюу пайзгүй
- Металл хийцэд өөрчлөлт орсон
- Хүзүүвч болон суурь гэмтэлтэй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ