Д.Амартүвшин алтан медаль хүртлээ


2016 оны олимпийн эрхийн оноо олгох "Чингис хаан" Гранпри өнөөдөр эхэлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болдог энэхүү тэмцээнд 35 орны жүдочид өрсөлдөхөөр Улаанбаатар хотноо ирсэн юм. Гурван өдрийн турш "Буянт-Ухаа" спортын ордонд үргэлжлэх уг тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр өдөр эмэгтэй -48кг, -52кг, -57кг, эрэгтэй -60кг, -66кг-ын медалийн эзэд тодрох юм. Тэгвэл өнөөдөр болсон барилдаанд Дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин -60 кг-ийн жинд нутаг нэгт тамирчин Г.Болдбаатарыг ялж алтан медаль хүртлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ