Олимпийн аварга Мацүмото Д.Сумьяад ялагдсан уурандаа медалиа хаяж шуугиан дэгдээв

"Чингис хаан" Гранпри тэмцээнд Лондонгийн олимпийн аварга Японы жүдоч Каори Мацүмотогийн гаргасан үйлдэл олны анхаарал татаад байна.
Алтан медаль авах зорилго өвөртлөн ирсэн түүний хувьд хагас шигшээд Д.Сумъяад ялагдсан бөгөөд хүрэл медалийн төлөө Австрийн жүдоч Сабринаг цэвэр ялж медалийн тавцанд гарсан билээ.
Тэрбээр шагналын тавцангаас бууж ирсний дараагаар хүрэл медалиа өөрт нь баяр хүргэсэн зохион байгуулалтын ажилтан залууд, цэцгээ нэг охинд өгчихөв.
Медаль авсан залуугийн хувьд ихэд гайхаж олимпийн аваргаас "Надад өгч байгаа юм уу. Барьж байх юм уу" гэхэд "Аваа" гэчихээд шууд явчихав.
Медалиа "голсон" түүний үйлдэлийг манай зохион байгуулах хороо болон Дэлхийн Жүдо бөхийн холбоо хэрхэн үнэлж буй нь олны анхаарал татаад байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ