Улаанбаатарт бороотой, 28-30 хэм дулаан

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бүгчим халуун үргэлжлэхийг онцгойлон анхааруулж байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 17-19 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Баян-Өлгийн өмнөд, Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 17-22 градус, Увсынөмнөд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим нутгаар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Туул, Тэрэлж голын саваар 9-14 градус, бусад нутгаар 14-19 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 21-26 градус, Орхон-Сэлэнгийн саваар 28-33 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 12-17 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 30-32 градус дулаан байна

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 16-21 градус,өдөртөө 29-34 градус дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ