Давс нимбэгтэй усан цэвэрлэгээ
Давс нимбэгтэй усан цэвэрлэгээ нь гэдэс доторыг цэвэрлэх эртний Энэтхэгийн хоргүй арга юм:
Ялангуяа их бохирдолтой, бүсэлхийн тойрог 80 см -ээс дээш гарсан бол нарийн бүдүүн гэдэс цөс ходоод асуудалтай (их бохирдсон гэсэн үг smile emoticon), мацаг барьсаны дараа үүнийг хийвэл мацгийн үр дүн сайн байна. Давс ус хоёрын найрлага нягтрал сайн байдаг тул нэг мэт уусдаг. Иймээс бөөрөнд асуудалгүй. Энэ цэвэрлэгээг хийхийн урд орой буюу мацагын төгсгөл шөнө нэг аяга гэдэс цэвэрлэх үйлчилгээ бүхий ургамлын цай халуун бүлээн ууж унт. Энэ нь удаан хугацаанд хуримтлагдан хатуурсан ялгадасыг хананаас нь суллах зорилготой. Өглөө сэрмэгц давс+ нимбэгтэй усаа бэлтгэн ууна. Амарч буй өдрөө хийвэл зүгээр учир нь танд ариун цэврийн өрөөнд орох хэрэг их гарна.
Эртлэн босоод хийхэд ажлын цагаас өмнө дор хаяж 2 цагын өмнө гэдсээ угаах усаа уусан байвал зохино. бүлээвтэр 1.5 литр орчим цэвэр ус + 2 халбага далайн давс + нимбэг 1 ширхэг (шүүслэг). Давсаа уустал сайтар хутган нимбэгээ шахан шүүсийг нь усандаа хийн хамгийн багадаа 6 стакан ус (дараалан ) ууна. Аль болох том томоор балган хурдан уугаад баруун хажуугаараа 30 минут хэвт. Ингэснээр нарийн гэдэс рүү усаа оруулж байгаа юм. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн болоод ариун цэврийн өрөөрүү ормоор шинж илрэхгүй бол босч иогийн хэдэн хөдөлгөөн хийнэ. (гэдсээ хөдөлгөх). Бөөлжиж болохгүй шүү яаж ийгээд гэдэсрүүгээ усаа сайн оруулах, хэсэг хугацаа өнгөрөхөд ойролцоогоор нэг цаг орчимд доош гадагшилна. Мэдээж шорвог ус их уусан учир таагүй байх болно. Химийн гаралтай зүйлээр гэдсээ цэвэрлэхийн хор уршиг их, харин энэ арга хэдэн мянган жилийн настай иогийн уламжлал учир гарах сөрөг үр дагаваргүй юм.
Суултуур дээр хэд хэдэн удаа суух нь хэвийн үзэгдэл ба цэвэр тунгалаг өнгөтэй ус гарвал таны дотор маш сайн цэвэрлэгджээ гэсэн үг. Ийм сайхан цэвэрлэсэн ходоодон дээр хамгийн түрүүнд юу идэх вэ ?
- Тараг. Учир нь ходоодонд байх ёстой ашигтай нянг хэвийн хэмжээнд нь буцаан авчирдаг хүнс тараг юм. Тэр өдөртөө жигнэж болгосон ногоо, жимс, зутан төрлийн хоол хэрэглэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ