Тэргүүн хатагтай Пхеньянд айлчилна

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Ким Дае Жунгийн гэргий Ли Хе Хо ирэх долоо хоногт Хойд Солонгос улсад айлчилж, удирдагч Ким Чен Унтай уулзахаар болсон байна.
Тэргүүн хатагтай Ли Хе Хо Хойдын удирдлагуудтай найрсаг харилцаатай байдаг бөгөөд 2005 оноос өнөөдрийг хүртэл хоёр улсын эв найрамдлын гүүр болно ажиллаж байгаа юм.
Хамгийн сүүлд тэргүүн хатагтай удирдагч Ким Чен Ирийг таалал төгсөх үед Пхеньянд айлчилж, өнөөгийн удирдагч Ким Чен Унтай уулзаж байсан юм. Тэрбээр Ким Чен Унтай уулзсан анхны Өмнөд Солонгосын нөлөө бүхий хүний нэг юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ