Хуульч гишүүд Байнгын хорооныхоо хуралд суухгүй

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралд суухгүй гэдгээ УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ц.Оюунбаатар, Ж.Батзандан, О.Баасанхүү нар мэдэгдсэн. Тэд Эрүүгийн хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн талаар шүүмжлэлтэй хандаж, эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд буй юм.
Байнгын хорооны үйл ажиллагаанд цаашид оролцохгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Уг нь Хууль зүйн байнгын хорооны хурал өнөөдөр хуралдах учиртай. Гэвч хуульч гишүүд байнгын хорооны хуралд суухгүй аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ