УИХ маргааш ээлжит бусаар хуралдана

УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдааныг зарлажээ. Хуралдаанаар хаврын чуулганаар ид хэлэлцэж буй 14 хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр тусгасан байна. Тодруулбал, Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдал, Газрын болон Нийтийн сонсголын зэрэг хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэх юм. УИХ-ын хаврын чуулган энэ сарын 10-нд хаагдах юм. УИХ-ын даргын бүрэн эрхийн дагуу хуралдааныг 10 хүртэл сунгасан. Хуралдааныг сунгасан учир багтааж, хуулийн төслүүдийг батлахаар ажиллаж буй юм.
Харин баяр наадмын дараа ээлжит бус чуулганы хуралдааныг зарлах эсэх нь тодорхойгүй байна. УИХ-ын дарга З.Энхболд хаврын чуулганы хэлэлцэх асуудлыг дуусах хүртэл ээлжит бус чуулган зарлана гэж хэлсэн удаатай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ