Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Алтай нуруу болон түүний салбар уулсаас усжихХовд, Буянт, Сагсай, Турган, Харбут, Чигэртэй, Булган, Төгрөг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см нэмэгдэж, Ус судлалын Ховд-Өлгий, Сагсай-Буянт, Харбут-Алтай, Булган-Байтаг, Төгрөг-Манхан, Халх-Баянхошуухаруул орчмоор үерийн түвшинг 5-25 см, Ховд гол Мянгад сум, Буянт гол Ховд хот орчимд үерийн аюултай түвшинг 5-10 см даван тус тус үерлэж байна.
7 дугаар сарын 8-нд Ховд гол Мянгад сум орчимд усны түвшин 10 см орчим нэмэгдэнэ. Иймд дээрх голуудын савдагуу суурьшиж, нутаглаж, аялж, амарч, зугаалж буй малчид, ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байж бага насны хүүхдийг хараа хяналтгүй гол ус руу явуулахгүй байхыгонцгойлон анхааруулж байна.
Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн
Ус судлалын сектор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ