Баавар нар давж заалдлаа

“Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр буюу Баавар нарт холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхэд болж, Ш.Батбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230.1-т зааснаар төрийн албан хаагчийн биед халдсан гэж 1.6 жилийн хорих ял оноосон байна.
Харин Д.Манлайжаргал, М.Бадрал нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.1-т зааснаар мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан гэх үндэслэлээр Д.Манлайжаргалд 3 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй ангид эдлүүлэх, М.Бадрал 3 сар 1 хоногийн хорих ял оноосон юм.
Тэгвэл тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд ханджээ. Давж заалдах шатны шүүх тэдний гомдлыг хүлээн авсан ч хараахан хуваарилаагүй байгаа аж. Тун удахгүй шүүгчид хуваарилаж, хурлын товыг гаргах юм байна.
Б.Анир
СЭТГЭГДЭЛ БИЧИХ