“Монгол Улсын өрсөлдөх чадварын тайлан 2014” судалгааны тайлангийн дүнг танилцуулав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр “Монгол Улсын өрсөлдөх чадварын тайлан 2014”, болон “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2015” судалгааны тайлангийн үр дүнгээс танилцууллаа.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны төвийн /ЭЗБӨЧСТ/ Удирдах зөвлөлийн дарга П.Цагаан арга хэмжээг нээж үг хэлсний дараа ЭЗБӨЧСТ-ийн судлаач Э.Тунгалаг 2014 оны Монгол Улсын өрсөлдөх чадварын судалгааны тайланг танилцууллаа.

Арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эрдэс баялаг түүхий эдийн иж бүрэн санаачилга” хөтөлбөрийн дэд захирал О.Батболд, ЭЗБӨЧСТ-ийн Ерөнхий захирал Б.Лакшми, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид болон иргэд оролцлоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ