“Playboy”-ийн модел 5 хүний амийг хөнөөжээ
Саяхан 7 сарын 1-нд Боснийн фото модел Слободанка Тошичыг (Slobodanka Tosic) баривчилсан байна. Playboy сэтгүүлийн зураг авалтанд оролцож, Боснийн фото мисс шалгаруулалтанд тэргүүн байрыг эзлэж байсан бүсгүй 5 хүнийг амийг хороосон ял сонсоод байна.

Түүний байсан дээрмийн бүлгэмд 30 гаруй хүн багтаж байсан бөгөөд тэд хэд хэдэн хүн амины хэрэг, банкны машин руу дайрсан гэх мэт ялыг сонсоод байгаа гэнэ.
Бүлгэм хуваагдсаны дараа фотомодел бүсгүй найз залуугийнхаа амийг хороох даалгаварыг алуурчинд өгсний улмаас баригджээ. Одоо бүсгүйн хэргийг Босни руу шилжүүлэх талаар яригдаж байгаа гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ