Төрийн далбаа мандуулах ёслол боллоо

Төрийн далбааны өдөрт зориулсан ёслол,хүндэтгэлийн жагсаал долоо дахь жилдээ болов.Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд төрийн далбааг мандуулах ёслолын жагсаалд Зэвсэгт хүчин, ХХЕГ, ЦЕГ, ОБЕГ, ШШГЕГ, БХИС, ХСИС зэрэг байгууллагын 1800 гаруй алба хаагч оролцлоо.Цэргийн ёслолын жагсаалыгЗХЖШ-ын дэд дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга, хошууч генерал Б. Баярмагнай командаллаа.
Тэрээр энэхүү ёслол, хүндэтгэлийн жагсаалыг зургаа дахь жилдээ командалж байгаа юм.. ХаринТуг чиглүүлэгчээр Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Амгаланбаатар, Тугчнаар ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генералД.Ганзориг, Тугийн хамгаалагчаар ЗХЖШ-ын хэлтсийн дарга, хурандаа Ц.Батсайхан, Удирдлага холбооны хэлтсийн дарга, хурандаа Д.Энхбаатар нар ажиллалаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ