Модель Норагийн “тач” зурагнууд

Монголын загвар өмсөгчдөөс дэлхийн тавцанд гарсан цөөн хэдэн моделийн нэг бол Нора буюу Д.Оюунномин билээ. Нийтлэг биш төрхтэй түүнийг Монголын загварын ертөнц ойлгоогүй. Харин 2003 онд Сингапурын агентлагаас гадаадад мэргэжлээрээ ажиллах замналаа эхлүүлж байсан Нора өдгөө олон улсын хэмжээний модель болж чадсан хөдөлмөрч бүсгүй.

Дарханаас гаралтай модель дэлхийд алдартай Chanel, Dolce and Gabbana зэрэг брэндийн шоунд оролцож байсан Монголын анхны загвар өмсөгч юм. Мөн үсээ 5000 ам.доллараар тайруулсан Монголын анхны модель. Мөнгөтэй эрхэмийн түрүүвчинд багтдаг хэмээн чичлүүлдэг Монголын загвар өмсөгчдийн нэр хүндийг сэргээхийн тулд ихээхэн зүтгэл гаргадаг түүний “тач” зурагнуудыг хүргэе.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

7 дугаар сард цаг агаар
Өчигдөр 08 цаг 49 мин