Н.Батсуурь арслан аатай барилдаж өндөр цолтнуудыг амлаж байна

Өнгөрсөн жилийн наадмын түрүү бөх, улсын отгон арслан Н.Батсуурь энэ жилийн наадамд өнгөтэй сайхан барилдаж тав даван шөвгөрөөд байна. Тэрээр гурвын даваанд улсын харцага Г.Ганхуягийг амлаж өвдөг шороодуулсан бол тавын даваанд амаа улам чангаруулж улсын гарьд И.Доржсамбууг амлаж даваад байна.
Өндөр цолтой бөх нь ам авах монгол бөхийн онцлогийн нэг сайхан шинжийг ийнхүү залуу арслан үзүүлж аатай сайхан барилдаанаараа үзэгч олныг шуугиулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ