П.Бүрэнтөгс, Б.Гончигдамба нар шөвгийн дөрөвт үлдлээ

Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулсны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний баяр наадмын хүчит бөхийн долоогийн даваа үргэлжилж байна.

Улсын арслан П.Бүрэнтөгс улсын начин, харцага цолны болзол хангаад байгаа Н.Батзаяагаар, улсын гарьд Б.Гончигдамба улсын гарьд Н.Ганбаатараар тус тус долоо давсан бол улсын заан Ч.Санжаадамба харцага цолны болзол хангаад байгаа аймгийн хурц арслан Б.Одгэрэл, энэ даваанд тунасан улсын харцага Ц.Содномдорж улсын харцага Э.Оюунболд нарын барилдаан үргэлжилж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ