Э.Оюунболд Ланд круизер автомашинаа гардаж авлаа

Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд түрүүлж Монгол Улсын Арслан цол хүртсэн Э.Оюунболдод өнөөдөр Чингисийн талбайд наадмын түрүү бөхийн бай болох “Ланд крузер-200” автомашин гардуулан өглөө.

Ёслолын ажиллагаанд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх,Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дэд дарга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Хорооны нарийн бичгийн дарга, НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун, Тоёота корпорацийн Зүүн хойд Азийн асуудал хариуцсан удирдлагууд болон Монгол дахь төлөөлөгчийн газрын төлөөлөл оролцлоо.

Энэ үеэр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх “Энэ жилийн баяр наадам сайхан боллоо. Ард түмний маань сэтгэгдэл ч сайхан байгаад баяртай байна.

Нийслэлтэй хамтран ажилладаг Тоёота корпораци Үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн бөхөд өөрийн шинэ загварын автомашиныг бэлэглэж байгаад нийт ард түмнийхээ нэрийн өмнөөсталархаж байгаагаа илэрхийлье.

Энэ нь манай тамирчдад урам зориг өгсөн үйл явдал болж байна. Э.Оюунболдынхоо гэр бүл, найз нөхөд, нутгийн зон олонд баяр хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Аварга болоорой” хэмээлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ