Улаанбаатарт бороотой

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр бороо үргэлжлэн орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2015 оны 07 дугаар сарын 14-ний 09 цагаас 21 цаг хүртэлх цагагаарын урьдчилсан мэдээ:Нутгийн төв хэсгээр үүлэрхэг. Төвийн нутгийн ихэнх, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газар, баруун зүгийн нутгийн зүүн хэсгээр бороо орно.

Дуу цахилгаантай.Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй.Салхи зүүн зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 13-18 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газар болонговийн нутгийн зүүн хэсэг, Дорнод, Монголын тал нутгаар 27-32 градус,бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ

Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 21-23 градус дулаан байна. Өглөө 06 цагт Улаанбаатарт: 14 градус дулаан, харьцангуй чийг 58 хувь, агаарын даралт 856 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ