Монгол оюутнууд ОХУ-д усанд осолджээ

ОХУ-ын Кургон хотын Хилийн албаны дээд сургуульд суралцаж байсан хоёр оюутан усанд живж амиа алдсан хэрэг гарсан байна.
Талийгаачид энэ сарын 13-ны өдөр голын эрэгт амарч байжээ. Улмаар нэг нь голд сэлж байгаад живж, нөгөөх нь аврахаар ороод ийнхүү хоёулаа осолдсон байна. Осолдсон сонсогчид дэд түрүүч, түрүүч цолтой, энэ жил дөрөвдүгээр курсээ төгсөн ирэх намар 5 курст орох байсан аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ