Дугаарын хязгаарлалт өнөөдрөөс хэвийн үргэлжилнэ

Өнөөдрөөс дугаарын хязгаарлалт хуучин хэвээрээ үргэлжилнэ. Нийслэлээс наадмын өдрүүд болох 11-15-ны өдрүүдэд дугаарын хязгаарлалтыг түр хугацаагаар үйлчлүүлэхгүй байх шийдвэр гаргаад байсан юм.
Дугаарын хязаарлалт үйлчлэх зам, гудамж талбайн жагсаалт:
1.Улаанбаатар хотын Их тойруу болон түүний доторхи замууд,
2.Энхтайвны өргөн чөлөө, төв замын Геологийн төв лабораторийн уулзвараас Чулуун овооны уулзвар хүртэл хэсэгт,
3. Чингисийн өргөн чөлөө, ТЭЦ-3-ын зүүн урд уулзвараасзүүн тийш Энхтайвны гүүр хүртэл хэсэгт,
4.Нисэхийн цагаан хаалганы зүүн уулзвараас ТЭЦ-3-ын зүүн урд уулзвар хүртэл
5.Чингэлтэйн өргөн чөлөө, 32-ын тойргийн уулзвараас 7 буудлын уулзвар хүртэл
6.Доржийн гудамж, Цайз захын уулзвараас КТМС-ийн баруун урд аюулгүйн тойрог хүртэл
- Энэбишийн өргөн чөлөөнөөс 120 мянгатын уулзвар, Хөдөө аж ахуйн их сургуулийн уулзвар хүртэл,
8.Чулуун овооны уулзвараас Нарантуул захын уулзвар
9.Нийслэл хүрээ гудамж
10.Их Монгол улсын гудамж, зам.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ