ОХУ-д осолдсон монгол сонсогчдын цогцсыг авчирлаа

ОХУ-ын Кургон хотын Хилийн албаны дээд сургуулийн хоёр монгол сонсогч усанд осолдож амиа алдсан талаар манай сайт мэдээлсэн. Тэд энэ сарын 13-ны өдөр голын эрэгт амарч байхдаа ийнхүү осолдсон юм. Осолдсон сонсогчдын хувьд дэд түрүүч, түрүүч цолтой байжээ.
Тэдний нэгнийх нь цогцсыг осолдсон даруйд нь олсон бол нөгөөг нь өчигдөр олж эх оронд нь авчраад байна. ХХЕГ-аас Ажлын хэсэг томилогдон ар гэрийнхэнтэй нь хамт Кургон хотын Хилийн албаны дээд сургуулийг зориод иржээ.
/ХХЕГ/ улсын зардлаар жил бүр ОХУ-ын Кургон, Калининград хот руу сонсогчдоо явуулдаг. Сонсогчид 5 жил суралцаж төгсөөд эх орондоо ирж ажилладаг юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ