Прокурорууд хар тамхины хэрэгт баривчлагджээ
Тээврийн прокурорын газрын хоёр прокурор хар тамхины хэргээр өчигдөр саатуулагдсан талаар эх сурвалж мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэдний гэрээс нь хар тамхи олдсон аж. Хэргийг УМБГ-ын хар тамхитай тэмцэх хэлтэст шалгаж эхэлжээ. Мөн тэднийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан тухай эх сурвалж мэдэгдлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ