38 мянга гаруй иргэн ипотекийн зээл олгожээ

Орон сууц шинээр худалдан авах хүсэлтэй иргэд 2.1 их наяд төгрөгийн ипотекийн зээл авах хүсэлтийг энэ сарын 17-нд арилжааны банкуудад ирүүлжээ.

Үүнээс банкууд 38120 иргэнд 2038.0 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн байна. Мөн өмнө нь орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 839.4 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна. Үүнээс банкууд 19132 зээлдэгчийн нийт 566.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, 8 хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ