Тэрүнофүжи өнөөдөр Хакүход Монголын 5 дахь аварга болох шалгалтаа өгнө

Мэргэжлийн сүмогийн долдугаар сарын тэмцээн буюу Нагоя башё маш сонирхолтой болж эхэллээ.
Өнөөдрийн онцлох барилдаан 69 дэх Ёкозүна Хакүхо болон Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэтэй нарын хооронд болох гэж байна. Энэхүү барилдаан Нагоя башёгийн тэргүүн бөхийг шийдэх шийдвэрлэх барилдаан болох магадлалтай.
Энэ сард маш сайн барилдаж буй шинэ озеки Г.Ган-Эрдэнэ Их аваргыг даван түрүүлэх юм бол Ёкозүна цол авах боломжтой болно. Харин энэ сарын 29-нд Хөдөлмөрийн баатар цолныхоо найрыг хийх гэж буй Хакүхо М.Даваажаргал түрүүлж Баатар цолоо мялаах зорилготой байгаа.
Өнөөдрийн барилдаан мэргэжлийн сүмод тав дахь Монгол ёкозүна бэлэн болсон уу гэдгийг харуулах юм. Түрүү сарын тэмцээнд дэвжээний ахын буянаар анхны түрүүгээ авсан Тэрүнофүжи Монгол болон Япон сүмо сонирхогчдодөөрийгөө харуулах барилдааныг өнөөдөр хийхнээ.
Харин Япончуудын түрүүлэх гол найдвар нь Сэкивакэ Точиазан болоод байна. Тэрбээр манай хоёр Ёкозүнаг дараалан давсан бөгөөд мэргэжилтэнүүд ам сайтай байгаа юм. Точиозан өнөөдөр Гоэйдотой барилдах гэж байна. Тэpээp 2012 оны таван сард түрүүлэхээ шахан Кёкүтэнход боломжоо алдсан билээ.
Мөн хоёр башё гэмтэлтэй байсан Какүрюү М.Ананд өнөөдөр озеки Котошёогикүтэй барилдах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ