Монгол аваргууд тэргүүллээ хадгалж байна

Японы мэргэжлийн сүмогийн долдугаар сарын башё буюу Нагоя башёгийн 11 дэх өдрийн барилдаан болж дууслаа.
Өнөөдрийн онцлох барилдаан 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал нутгийн дүү озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэтэй барилдаж давсанаар тэргүүлэгчдийн эгнээнд үлдсэн юм.
Харин 71 дахь ёкозүна Какүрюү М.Ананд озеки Котошёогикүтэй барилдаж илүүрхэн давснаар мөн адил тэргүүлэгчдийн эгнээнд үлдлээ.
Харин манай хоёр аваргыг өвдөг шороодуулаад байсан Точиоозан өнөөдөр озеки Гоэйдод унаж есөн даваа хоёр унаатай болсон байна.
Маргааш Их аварга Хакүхо М.Даваажаргал озеки Котошёогикүтэй барилдах бол Какүрюү М.Ананд гол өрсөлдөгчийн нэг озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэтэй тус тус барилдана.
Нагоя башёг аварга Хакүхо, Какүрюү нар ганц унаатайгаар тэргүүлж байгаа бол Тэрүнофүжи, Точиоозан, Кагамио хоёр унаатайгаар удаалж байна.
Макүүчи зиндаа: (Монгол бөхчүүд)
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 10-1
Ёкозүна Какүрюү М.Ананд 10-1
Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 9-2
Секивакэ Ичиножёо А.Ичинноров 3-8
Маэгашира 6 Кёкүшюхо Т.Эрдэнэбаатар 5-6
Маэгашира 7 Тамаваши Б.Мөнх-Оргил 5-6
Маэгашира 11 Токитэнкү Хүчитбаатар 5-6
Маэгашира 11 Кёкүтэнхо Н.Цэвэгням 3-8
Маэгашира 14 Кагамио Б.Нанжид 8-3
Маэгашира 15 Сейро А.Өнөболд 6-5
Маэгашира 16 Таканоива А.Баасандорж 4-7

СЭТГЭГДЭЛ БИЧИХ