Д.Дагвадорж Даншигт зодоглоно

Ирэх сарын 8, 9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан Даншиг наадмыг нийслэлийн Буддын шашны сүм хийдүүдээс зохион байгуулахаар болжээ.
Хүй долоон худагт бол тус наадамд хүчит 256 бөхийг цол харгалзалгүйгээр сугалаагаар оноолт тааруулан барилдуулах аж. Энэхүү наадмаас шинээр начин, заан, арслан цол олгож, дараа жилийн даншигт зөвхөн тус наадмаас авсан цолны эрэмбээр ам авч барилдуулах юм байна. Энэхүү наадмын бай шагнал улсын наадамтай адилхан байх ажээ.
Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойн Даншиг наадмын барилдаан Японы мэргэжлийн сумогийн их аварга Асашёорюү Дагвадорж барилдах мэдээлэл байна. Учир нь тэрээр "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэгт оролцохдоо, бүгд ижилхэн цолгүй барилдвал Үндэсний бөхөөр барилдаж болно хэмээж байсан. Тэрээр өмнө нь төрсөн нутаг Өвөрхангайн наадамдаа зодоглож зодоглож байсан билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ