Кени улс Б.Обамаг айлчлах үеэр агаарын замаа хаана
Кени улсын нийслэл Найроби хотноо АНУ-н ерөнхийлөгч Б.Обама баасан гаригт буюу маргааш /07.24/ албан ёсны айлчлал хийх юм. Б.Обамагийн онгоцгазардах үеэр Кени улс агаарын замаа тавин минутын турш хаах тухай Кенийн иргэний нисэхийн байгууллагаас мэдэгдлээ.
Түүнчлэн АНУ-н ерөнхийлөгчийн Найробид хийх гурван өдрийн айлчлалын үеэр нисэх онгоцнуудад 20000 фут доогуур нислэг үйлдэх хориг тавьжээ.
АНУ-н зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Кени улсын эдгээрүйлдлүүдийг буруутгаж байна.
Энэ долоо хоногт Найроби хотод дэлхийн дээд хэмжээний уулзалт болох бөгөөд АНУ-н төрийн тэргүүний хөндөх гол сэдэв бол “террористуудын эсрэг авах арга хэмжээ” юм гэж АНУ-н төрийн департаментаас мэдэгдлээ.
Найроби хотын гол гудамж мөн ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хаалттай байх аж.
Ирэх ням гаригт Б.Обама Кени улсаас Этиоп улсыг зорих бөгөөд мөн буцах үед агаарын зайгаа дөчин минут хаах аж.
Ийнхүү Кени улс ерөнхийлөгч Б.Обамагийн гурван өдрийн айлчлалд ихээхэн анхаарал хандуулан бэлдэжбайна. Энэ айлчлал нь Б.Обамагийн хувьд АНУ-н төрийн тэргүүн болсноос хойш Кени улсад хийж буй анхны айлчлал юм.

И.Мөнхцэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ