НАСА хоёр дахь дэлхийг олсноо зарлалаа

НАСА дахин нэг гайхалтай нээлт хийснээ дэлхий дахинд зарлаж байна. Өнөөдрөөс яг арав хоногийн өмнө НАСА-гийн судалгааны хөлөг есөн жил сансар огторгуйгаар аялсаны эцэст Дэлхий вангийн дэргэд очиж одон орон судлалын түүхэнд шинэ хуудас нээсэн тухай зарлаж хүн төрөлхтөний чихийг дэлдийлгэж байсан юм.
Тэгвэл НАСА-гийн дараагийн нээлт бол дэлхийтэй маш төстэй гариг олсон явдал юм. Бид "Earth 2.0" буюу дэлхийн дараагийн хувилбарыг оллоо хэмээн НАСА-гийн эрдэмтэд зарлаж байна.
Энэ гариг нь дэлхийгээс 1400 гэрлийн жилийн зайд орших Cygnus оддын хүрээний Kepler-452b нэртэй гариг юм.
Хүн төрөлхтөн амьдрахад тохирсон нэн таатай уур амьсгалтай гариг хайж олох зорилго бүхий "Kepler ба K2" нэртэй төслийг НАСА зургаан жилийн өмнөөс хэрэгжүүлж эхэлжээ.
Энэ төсөлдөө зориулж Kepler нэртэй сансрын судалгаа шинжилгээний хөлгийг хөөргөсөн аж. Тэгвэл Kepler хөлөг дээр суурилуулсан одон орны асар хүчтэй дуран авайгаар нээж олсон Cygnus оддын хүрээний олон гаригийг Kepler-438, 296, 155, 62 гэх мэтээр нэрлэдэг болжээ.
Тэдгээр гаригуудын нэг болохKepler-452b нь хэмжээгээрээ дэлхийгээс үл ялиг том боловч бараг ойролцоо, далай тэнгис хуурай газартай гэнэ.
Гэсэн хэдий ч энэ гаригийг НАСА-гийн зүгээс яг дэлхийтэй адил агаартай, дэлхийтэй адил уул устай эсэхийг баттай хэлж чадахгүй гэдгээ мэдэгдсэн байна. Учир нь энэ бол сансрын хөлгийн дуран авайгаар олсон нээлт.
Гэхдээ Kepler-452b гариг руу эрдэмтэд эсхүл судалгааны сансрын хөлөг илгээж судалсанаар маш гайхалтай үр дүнд хүрнэ гэдэгт НАСА итгэлтэй байгаа аж.
Энэ мэдээллийг зарим томоохон агентлагуудын тоймчид бичихдээ НАСА тэр гариг дэлхийтэй юугаараа адил, юугаараа өөр гэдгийг хэдийнэ мэдсэн байх, учир нь тэгж байж л "Бид "Earth 2.0" буюу дэлхийн дараагийн хувилбарыг оллоо" хэмээн бардам зарлаж чадна.
Тэд ихэд итгэлтэй бардам байдлаар энэ мэдээллээ дэлхий даяар цацсан тул хүн төрөлхтөн тэрхүү гаригийг судлаж дуусаад тэнд очиж амьдрах нь ямар нэг хугацааны асуудал л боллоо хэмээн бичиж байна.
Н.Төгс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ