Хууль бусаар мод огтолсон хятадуудад бүх насаар нь хорих ял оноов

Хууль бусаар ой мод огтолсон 153 хятад иргэнд Мьянмар улсын шүүх бүх насаар нь хорих ял оноожээ.

Мьянмарын армийнхан хууль бусаар мод огтолж байгаатай тэмцэх ажиллагааны хүрээнд тэднийг энэ оны нэгдүгээр сард Хятадын хилийн ойролцоох Качин мужаас баривчилсан байна.

Хууль бусаар мод огтлогчдын хоёр нь 17 настай бөгөөд тэдэнд 10 жилийн хорих ял оноожээ. Гэхдээ тус улсын бүх насаар нь хорих ялын дээд хэмжээ нь 20 жил аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ