Тендерийн ажил олж өгнө” гэж залилжээ


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлэээр ашиглалтын шаардлага хангахгүй болсон хуучин орон сууцны барилгуудыг иргэдийнх нь оролцоотойгоор дахин төлөвлөн барилгажуулахаар тусгагдсаны дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 90 дүгээр тогтоолоор батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах журам”-аар зохицуулж байна.
Энэ ажлын хүрээнд Нийслэлийн Хан-Уул, Баянгол, Баянзүрх, Налайх дүүргийннутаг дэвсгэрт орших ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдож, ашиглахыг хориглосон нийт 80 барилгыг буулган, дахин барилгажуулах ажил хийгдэж байна. Журмын дагуу шалгарсан төсөл хэрэгжүүлэгч нь хуучин барилгыг буулган, дахин барилгажуулах ажлыг бүрэн хариуцан гүйцэтгэнэ. Өнөөдрийн байдлаар Хан-Уул, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 11 компани төсөл хэрэгжүүлж байна.
Ашиглалтын шаардлага хангахгүй хуучин барилгыг буулгах үйл ажиллагаа нь дээр дурьдсан журмын дагуу зөвхөн төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан этгээдийн хийж гүйцэтгэх ажил бөгөөд энэ асуудалд нийслэлийн зүгээс ямар нэгэн оролцоо байхгүй болно.
Гэтэл зарим нэг иргэд “...Нийслэлээс хэрэгжүүлж буй дахин төлөвлөлтийн болон ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулган, дахин барилгажуулах ажлын хүрээнд хуучин барилгыг буулгах тендерийн ажлыг олж өгнө” гэж бусад иргэн, хуулийн этгээдийг төөрөгдүүлэн хууль бусаар мөнгө залилан мэхлэх явдал удаа дараа гарч, уг асуудал хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байна.Залилан мэхлэгч этгээдэд хууртаж, эд хөрөнгөөр хохирсон бол цагдаагийн байгууллагад хандаж шалгуулан, тухайн төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Энэхүү хууль бус, залилан мэхлэх үйлдэлд өртөхгүй, өөрсдийн эд хөрөнгөөр хохирохгүй байх талаар нийт иргэн, хуулийн этгээдэд сэрэмжлүүлж байна.
/Нийслэлийн нутаг дэвсгэрт улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд хийгдэх сургууль, цэцэрлэгийн хуучин барилгыг буулгах ажил нь Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраастендер зарлан, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулан, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг тавьж ажиллаж байна.
Энэ онд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар нь 4 цэцэрлэг, 2 сургуулийн хуучин барилгыг буулгаж, барих ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллаж байна. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт 1 цэцэрлэг, 3 сургуулийн барилгыг буулгах ажлын тендер шалгаруулалт явагдаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан байна.
T.Нар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ