Зөвхөн шөнийн цагаар хэсэгчлэн хаагдах замууд

Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Нийслэлийн хүрээ өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөний (120 мянгатын) уулзвар замд борооны ус зайлуулах сувгийн ажил хийнэ. Үүнтэй холбоотойгоор 2015 оны 07 сарын 24-ний өдрөөс 27-ны өдрүүдэд зөвхөн шөнийн цагаар буюу 22:00 цагаас 06:00 цаг хүртэл тэмдэглэгээт замуудыг хэсэгчлэн хааж засварын ажил явагдах юм. Иймд та бүхэн тухайн уулзвар замаар зорчих үедээ зурагт үзүүлснээр хөдөлгөөнд оролцож явна уу.
2015 оны 07 сарын 24-ний өдөр

2015 оны 07 сарын 25-ны өдөр

2015 оны 07 сарын 26-ны өдөр

Мөн Сүхбаатар дүүргийн нутаг Бээжингийн гудамж, Хөгжим бүжгийн коллежийн уулзвараас Чингис зочид буудлын арын уулзвар хүртэлх замд 2015 оны 07 сарын 25-ны өдрийн 22:00 цагаас 07 сарын 27-ны өдрийн 06:00 цаг хүртэл засвар арчлалтын ажил хийгдэх гэж байгаатай холбогдуулан тэмдэглэгээт замуудыг хаах тул та бүхэн бусад саадгүй замуудыг сонгож зорчоорой !!!
СЭТГЭГДЭЛ БИЧИХ