Чөлөөтийн эрэгтэй баг Казахстанд хоёрдугаар байр эзэллээ

Казахстан улсын нийслэл Астана хотын “Даулет” спортын цогцолборт “Казакстан улсын Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх олон улсын Ү дахь тэмцээний эрэгтэй чөлөөт бөхийн тэмцээн болж өндөрлөлөө. Эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд Казахстаны хоёр баг, Монгол, Узбек, Энэтхэгийн багууд өрсөлджээ.

Манай баг эхний тойрогт Казакстаны 2 дугаар багтай хүч үзэж 5:3 онооны харьцаагаар хожиж хоёрдугаар тойрогт Казахстаны 1 дүгээр багтай өрсөлдөж Э.Бэхбаяр, Б.Номин /6:6/, М.Ганзориг, О.Үйтүмэн /2:6/ нар ялж Б.Анхбаяр, П.Өнөрбат, Д.Хүдэрбулга /0:2/, Д.Жаргалсайхан /0:10/ нар ялагдаж багаараа 4:4 оноогоор ялагджээ. Дараа нь Узбекийн багийг хожиж Энэтхэгийн багт ялагдаж Хоёрдугаарт байрт орлоо.

Казакстаны 1 дүгээр баг Монголын багийг 4:4, Узбекийн багийг 7:1, Энэтхэгийн багийг 7:1, Казахстаны 2 дугаар багийг 5:3 онооны харьцаагаар хожсон амжилтаар Нэгдүгээр байр эзлэлээ. Казахстаны 2 дугаар баг Энэтхэгийн багийг 5:3, Узбекийн багийг 8:0 багийг онооны харьцаагаар хожиж Монголын багт 3:5, Казахстаны 1 дүгээр багт 5:3 онооны харьцаагаар хожигдож гуравдугаар байрт оржээ.

  • Нэгдүгээр байр Казахстаны 1 дүгээр баг
  • Хоёрдугаар байр Монголын баг
  • Гуравдугаар байр Казахстаны 2 дугаар баг

Нэгдүгээр байр эзлэсэн багт 15 мянга, хоёрдугаар байр эзлэсэн багт 10 мянга, гуравдугаар байр эзлэсэн багт 5 мянган ам долларын шагнал олгож байгаа юм. Өнөөдөр эмэгтэй багуудын тэмцээн болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ