100 гаруй жолоочийн хот хооронд жолоо барих эрхийг түр түдгэлзүүлжээ

Хот хоорондын нийтийн тээвэрт явахдаа удаа дараа хурд хэтрүүлсэн 100 гаруй жолоочийн эрхийг түр хугацаанд түдгэлзүүлжээ. Орон нутгийг зорих тээврийн автобусанд Авто тээврийн Үндэсний төвөөс GPS суулган бүрэн хянадаг. Улмаар хот хоорондын автобусны хурдыг 70 км/ц-аар тогтоосон юм. Гэвч хяналт тавиад байхад хурд зөрчөөд байгаа 100 гаруй жолоочийг 1-6 сар хугацаанд хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд явах эрхийг нь түдгэлзүүлсэн байна. Харин удаа дараа зөрчил гаргасан жолооч нарын мэдээллийг Авто тээврийн үндэсний төвөөс Замын цагдаагийн газарт хүргүүлсэнээр 17 жолоочийн эрхийг 6 сараас 2 жилээр хасчээ. Нэг хэсэг хот хоорондын автобусыг хянах боломжгүй байсан. Үүнээс үүдэн орон нутгийн замд осол ихээр гарах болсон тул Автотээврийн үндэсний төвөөс хот хоорондын бүх автобусыг GPS-тэй болгож төвөөсөө хянадаг болсноор осол аваар эрс буурсан байна. Б.Анир

СЭТГЭГДЭЛ БИЧИХ