Сэлэнгэ мөрөн үерийн аюултай түвшинг давжээ

2015 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн Орхон голын адгаар усны түвшин 15-40 см нэмэгдэж, Сэлэнгэ мөрөн Сүхбаатар хот орчимд олон жилийн дунджийг 60 см, Орхон баг /Сэлэнгэ/ орчимд үерийн аюултай түвшинг 10 см давсан байна. Иймд Орхон голын сав болон гол мөрний эрэг, татам дагуу суурьшиж, нутагшиж буй малчид, ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, амарч, зугаалж буй хүмүүсийгүерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ