Идэрээ хүү эмнэлгээс гарав

Харгис эцгийнхээ гарт заазуурдуулсан хүү өнөөдөр ээжтэйгээ эмнэлгээс гарлаа. Түүний бие нэлээн сайжирсан учир ийнхүү эмнэлгээс гарч байгаа юм. Эмнэлгээс гарсан даруйд нь Хүчирхийллийн эсрэг төв хамгаалалтад авч, өөрсдийн хамгаалалтын байранд байлгах аж. Хүүгийн ах, дүү нар нь аюулгүй газар байгаа бөгөөд гэрийг нь маргааш барихаар төлөвлөсөн ч аавынх нь хэргийг шийдэгдтэл барихгүй байхаар болжээ.

Аав нь өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдан шалгагдаж байгаа юм.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ