Тэрбумтан эр 100 сая доллараар харь гаригийнхныг хайна

Оросын тэрбумтан Юрий Мильнер 100 сая долларыг харь гаригийнхны эрэлд зориулахаа мэдэгдлээ. Мельнер бол "DST Global", "Mail.ru Group", "В Контакте", "Твиттер", "Facebook", "Одноклассники.ру" зэрэг олон компанийн хамтран эзэмшигч билээ.
Харь гаригийн амьдрал хайх төслийг "Breakthrough Listen" гэж нэрлэж, түүнийг Юрий Мильнерээс гадна Америкийн одон оронч Фрэнк Дрейк, Английн эрдэмтэн Стивен Хокинг нар хамтдаа санаачилжээ.
Төслийн хүрээнд дэлхийн хамгийн хүчтэй телескопуудыг ашиглан харь гаригийнхныг хайж, мэдээллийг компьютерийн хамгийн өргөн сүлжээнд нэгтгэх юм байна. Юуны түрүүнд Тэнгэрийн заадас зэрэг ойр орших галактикуудыг судлан шинжлэхээр болжээ. Сонирхолтой нь, бүх мэдээлэл олон нийтэд нээлттэй байх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ