Улаанбаатарт дуу цахилгаантай бороо орно

Малчид, ард иргэдийн анхааралд:

Өнөөдөр нутгийн төв хэсгээр, маргааш нутгийн зүүн хагастборооших тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2015 оны 07 дугаар сарын 26-ны 21 цагаас 07 дугаар сарын 27-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар седундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 17-22 хэм, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хэнтэйн уулсаар, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 14-16хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар 17-22 хэм, өдөртөө 29-34 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 14-16 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ