"Ахыг аваръя" хандивын аяны талаар мэдээлэл хийнэ

Найлайх дүүрэгт өнгөрсөн зургаадугаар сарын 10-нд айлын гэр шатаж 16 настай Г.Цэрэнтогтох, 8 сартай А.Амарболд дүүгээ дүрэлзэн шатаж буй гэрээс авраад өөрөө галд 80% түлэгдсэн.Баатарлаг хүү А.Цэрэнтогтоход зориулан Монголын Залуучуудын Холбооны Хүмүүнлэгийн Байнгын Хорооны залуучууд өнгөрсөн наадмын өдрүүдэд "Ахыг аваръя" хандивын аяныг амжилттай зохион байгуулжээ. Ингэхдээ тэд Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт асрууд барин, сурталчилгааны самбаруудыг байрлуулан хандив цуглуулсан байна. Хандивын аянд Монголын наадамчин олон, ард иргэд маш идэвхитэй оролцон А.Цэрэнтогтох хүүг хурдан эдгэрэхийг хүсээд өглөгийн гараа уртаар сунган, харамгүй сэтгэлээр хандив өргөжээ. "Олны хүч Оломгүй далай" гэдэгчлэн багагүй хэмжээний хандив цуглуулснаа тухайн хамт олон өнөөдөр МЗХ-ны байранд 11:00 цагаас олон нийтэд мэдээлэн хүргэх гэнэ.

А.Цэрэнтогтох хүүСолонгос улсын Хангасва эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийнх 80 гаруй хувь нь түлэгдэн, элэг, уушиг, бөөр зэрэг дотоод эрхтнүүдэд өөрчлөлт орсон учир маш олон хагалгаанд орохоор болж, эмчилгээний нийт зардал нь 350-400 сая төгрөгшаардлагатай болсон юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ