В, С гепатитын үнэгүй шинжилгээ, оношлогоо хийнэ

Дэлхийн гепатитын эсрэг өдрийг тохиолдуулан “Элэгний төв” энэ сарын 28-нд буюу маргааш гепатитын В,С вирусийн үнэгүй шинжилгээ, оношлогоогхийж үйлчилнэ.
Мөн энэ үеэр халдварын эрт илрүүлэлт, вируст гепатитын эмчилгээний зөвлөгөөг иргэдэд үнэ төлбөргүй үзүүлэх юм байна.
Жил бүрийн долдугаар сарын 28-нд Гепатиттай тэмцэх дэлхийн эрүүл мэндийн өдрийг тэмдэглэдэг. Энэхүү өдрөөр ДЭМБ-аас вирүст гепатит болон түүний хүндрэлүүдийн талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, өвчний хяналт, илрүүлэлт, сэргийлэлтийг сайжруулах, В вируст гепатитын вакцины хамралтыг нэмэгдүүлэх, дэлхий дахины вируст гепатиттэй тэмцэх, сэргийлэх, авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэхэд хүн бүр анхаарлаа хандуулахыг дэлхийн бүх орондуриалдаг байна.
Албан ёсоор 2011 оноос эхлэн жил бүр “Дэлхийн гепатитын өдөр”-ийг тэмдэглэдэг болжээ.
Дашрамд дурьдахад “Элэгний төв" нь элэгний өвчлөлийн оношлогоо, эмчилгээнд бүрэн зориулагдсан монголын анхны ашгийн бус төв юм байна.
Утас: 70132006
Хаяг: Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Юнескогийн гудамж, Далай цамхаг, 2-р давхар, ЭЛЭГНИЙ ТӨВ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ