Сэтгүүлчийг нээлттэй шүүнэ


Сэтгүүлч С.Баттулгыг эх сурвалжын хамт цагдан хорьсон нь олны анхаарлыг татаад байсан.Тэгвэл түүний шүүх хурал өнөөдөр 13.30 цагаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.
Сэтгүүлч С.Баттулга нарт холбогдох шүүх хурал энэ сарын 9-нд болох байсан ч хойшлогдсоор өнөөдөр товлосон юм.
Өнөөдөр болох шүүх хуралд улсын яллагчаар Н.Мөнхжаргал, шүүгчээр С.Батжаргал нар оролцох ажээ.
Б.Баасанпүрэв
СЭТГЭГДЭЛ БИЧИХ