Монгол сумочдын анхдагч Н.Цэвэгням зодгоо тайллаа

Арлын Япон улсын мэргэжлийн сумод Монгол бөхчүүдийг түүчээлэн барилдсан Кёкүтэнхо Н.Цэвэгням нагоя башёгоор зодог тайлж байгаагаа зарлав.

Мэргэжлийн сумод 1992 оны гуравдугаар сард анхны барилдаанаа хийж, 1998 оны арваннэгдүгээр сард дээд зиндаанд дэвшиж байсан юм. Улмаар 1999 оны тавдугаар сараас хойш дээд зиндаанд тасралтгүй барилдаж, 2012 оны тавдугаар сарын башёд 38 насандаа анх удаа түрүүлсэн билээ.

Ийнхүү Кёкүтэнхо Н.Цэвэгням хамгийн ахмад настайдаа мэргэжлийн сумогийн дээд зиндаанд түрүүлсэн бөх болсон юм.Мэргэжлийн сумод зүтгэсэн 20 гаруй жилийнхээ дараа ийнхүү зодог тайлж байгаа юм.Кёкүтэнхо Н.Цэвэгням энэ сарын башёг гурван даваа 12 унаатайгаар өндөрлүүлсэн.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ