Жолоочгүй автомашинуудын танилцуулга боллоо

Аргентин улсын нийслэл Буэнос-Айрес хотын тээвэр зуучлалын тогтолцоог сайжруулах төслийн хүрээнд жолоочгүй автомашинуудыг танилцуулжээ. Жолоочгүй автомашинуудыг "Спэйс Эл" корпораци үйлдвэрлэсэн байна. Тус корпораци нь АНУ-ын Калифорнид байрладаг ч үүсгэн байгуулагчид нь Аргентин хүмүүс юм. Аргентины инженер, техникийн багийнхан цахилгаанаар ажилладаг тээврийн хэрэгслийг хөгжүүлэхэд хамтран ажиллаж байгаа бөгөөд корпорацийн зүгээс жолоочгүй автомашинууд дундаас тэдний бүтээл маш онцгой гэж үзжээ. Учир нь хиймэл дагуулын систем дээр суурилан онцгой дохиологч суулгасан, газрын зураг, чиглэлүүдийг багтаасан программ хангамжийг суурилуулсан талаар ВВС мэдээлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ