О.Насанбурмаа бүх өрсөлдөгчөө илүүрхэн ялж алтан медаль хүртлээ

Польш улсын Варшав хотод эмэгтэй чөлөөт бөхийн “Poland Open” ХIХ дахь олон улсын тэмцээн үргэлжилж байна. Эхний өдөр эмэгтэй чөлөөт бөхийн дөрвөн жингийн барилдаан болж 69 кг-ын жинд О.Насанбурмаа бүх өрсөлдөгчөө илүүрхэн ялж алтан медаль хүртсэн байна.

Энэ жинд 18 бөх барилдсанаас манай бөх О.Насанбурмаа нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт Литивийн бөх Дануте Домикатетэг 10:0, гуравдугаар тойрогт францийн бөх Кунтиа Весканыг 8:4 онооны харьцаагаар ялжээ. Мөнгөн медалийн төлөө Канадын бөх Дорити Элзебат Йетсийг 16:4, Польшийн бөх Агнеска Мерзчук Кордусыг 12:4 онооны харьцаагаар ялжалтан медаль хүртжээ.Тэрээр ДАШТ-ын гурван хүрэл ,Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ын мөнгө, хүрэл медальт монгол улсын эмэгтэй чөлөөт бөхийн нэрт тамирчин юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ