Хакүхогийн наадам Зуун мод хотод болно

Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Гавьяат Тамирчин, Мэргэжлийн Сүмо бөхийн 69 дахь их аварга Хакүхо Даваажаргал 35 дахь удаагаа түрүүллээ. Тэрбээр "Хөдөлмөрийн баатар" хэмээх цолныхоо хүндэтгэлийн наадмйг хийхээр мэргэжлийн сүмогийн олон бөхчүүдийн хамт өчигдөр эх орндоо ирлээ. Уг наадам маргааш Зуунмод хотноо болох бөгөөд хүчит 128 бөхийн барилдаан, Их нас болон дааганы уралдаан болох юм.Наадмйн үеэр түүний гэргий Саёоко Вадагийн санаачилгаар Төв аймгийн Эрүүл мэндийн газарт иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин бэлэглэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ