Ц.Цэрэнболд А.Цэгмид нар " Марко поло"-д туслах дүр бүтээнэ

"Марко поло" цуврал киноны дараагийн ангиуд удахгүй олны хүртээл болно. Тэгвэл киноны анхны зураг авалт нь Унгар улсад хийгдэж байгаа аж. Тус кинонд монгол хэлээр тоглох гурван гол дүр байгаа бөгөөд олны хэсэг болон орлон тоглох 70 гаруй хүнийг шалгаруулж дууссан байна. Дашрамд дурьдахад “Аав” киноны гол дүрээрээ “Шилдэг эрэгтэй гол дүр”-ийн шагналхүртсэн Улсын драмын эрдмийн театрын жүжигчин МУСТА Ц.Цэрэнболд мөн энэхүү кинонд тоглохоор болсон юм. Тодруулбал тэрбээр "Марко Поло" кинонд Сорхугтани хатны аав Чахахамбугийн дүрийг бүтээх аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ