Цэрэг залуусаар “гангарсан” Отгоо

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Г.Отгонцэцэгийг чадварлаг уран бүтээлч гэдгийг үзэгчид төдийгүй мэргэжлийнхэн ч хүлээн зөвшөөрдөг. Гэвч түүнийг хамар болон урууландаа гоо сайхны мэс засал хийлгэснээс хойш “хиймэл” хэмээн хочлох болсон билээ. Энэхүү үйлдэл нь түүнийг хэсэгтээ л “сайхан бүсгүйн жагсаалтаас” хасчихаад байсан юм.

Тэгвэл цагтаа “Монголын сайхан бүсгүй” тэмцээнээс мөнгөн эрдэнийн өргөмжлөл хүртэж явсан Отгоо “сайхан бүсгүй” гэдэг нэрээ буцаан авлаа. Тэрбээр наадмын өдрүүдээр толгойдоо цэцгэн эрхи зүүж цэрэг залуусаар “гангарсан” юм. Отгоогийн энэхүү гоёл түүнд тун ч сайхан зохисон бөгөөд нүүрнийх нь өө сэвийг ч сайн даржээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ