Гаалийн албан тушаалтан авлигын эсрэг хууль тогтоомж зөрчжээ

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Дорноговь аймгийн төв болон зарим сумдад албан томилолтоор ажиллах хугацаандаа Замын-Үүд дэх Гаалийн газрын авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаад тус газарт илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах хугацаатай албан бичгийг Гаалийн Ерөнхий газрын дарга Б.Цэнгэлд хүргүүллээ.
Замын-Үүд дэх Гаалийн газар нь авлигын эсрэг үйл ажиллагааны хүрээнд 2014 онд мэдээллийн ил тод байдлыг хангах, гаалийн улсын байцаагчдыг авлигаас урьдчилан сэргийлэх зорилгоор сургалт, сурталчилгааны чиглэлээр тодорхой ажлууд зохион байгуулсан байгаа хэдий чГаалийн газрын дарга н.Хишигбат нь хуулиар олгосон чиг үүргээ хэрэгжүүлэхдээавлигын эсрэг хууль тогтоомжийн дагуу албан тушаалтанд тавигдах хориглолт хязгаарлалтуудыг зөрчсөн гэж үзсэн байна.
Мөн ажлын хэсэг батлагдсан удирдамжийн дагуу Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилттэй танилцах явцад аймгийн төв болон зарим сумдад дараах нийтлэг зөрчил, дутагдал илэрлээ.
1/ Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраар хянуулалгүй томилсон, Үнэлгээний хорооны гишүүд Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл гаргалгүйгээр бараа, ажил үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаа зохион байгуулдаг,албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах;
2/ Төрийн жинхэнэ албан хаагчид аймаг, сумдын иргэдийн Хурлын Төлөөлөгчийн сонгуульт ажлыг давхар гүйцэтгэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан“Давхар ажил эрхлэхтэй холбогдсон хязгаарлалт”-ыг болон Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8 - д “аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдох, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн бусад байгууллагад орон тооны албан тушаал хавсран гүйцэтгэхийг хориглоно.” гэж заасныг зөрчих;
3/ Зарим сумын Засаг дарга нараас иргэд байгууллагад хандан ойн арга хэмжээ тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан хүсэлт гарган хандив авах ажлыг зохион байгуулах, ялангуяа Даланжаргалан суманд үргэлжлүүлэн хандив цуглуулж байгаа ньНийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх “... Санхүүгийн туслалцаа авах, хүсэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчих;
4/ Аймаг, сумдын Засаг дарга нар тус аймагт ажилласан УИХ, Засгийн газрын гишүүн, албаны хүмүүсийг хүлээн авах, Шинэ жилийн баярын арга хэмжээ зохион байгуулах, ойн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах, сүм овооны тахилга, суваргын нээлт, морины уралдаан зохион байгуулах гэх мэт олон арга хэмжээний хөрөнгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс зарцуулсан нь Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалаар батлагдсан “Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”-д заасныг баримтлаагүй байх бөгөөд Засгийн газрын 2002 оны 200 дугаар тогтоолоор баталсан “Төсвийн үр ашиггүй зардлыг бууруулах, зарим арга хэмжээний тухай” тогтоолоор орон нутгийн чанартай наадам, урлаг спортын төрөл бүрийн тэмцээн зохион байгуулах, салбарын ой тэмдэглэх зэргийг төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхийг хориглохоор заасныг зөрчиж, үр ашиггүй зарцуулсан шийдвэрүүд гаргах;
5/ Засгийн газрын 271 дүгээр тогтоолоор Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс Баяр наадмын зардалд Засгийн газрын тогтоосон жишиг хэмжээнээс хэт их хэтрүүлэн төлөвлөж, зарцуулах;
6/ Орон нутгийг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа бусдад давуу байдал олгох, гэрээний шаардлагыг хангуулан чанартай хийлгэх талаар гүйцэтгэлийн хяналт хангалтгүй байснаас зарим ажлууд чанаргүй хийгдэх;
7/ Хатанбулаг суманд Орон нутгийн хөгжлийн сангийн 2014 оны хөрөнгөөр иргэдийн санал аваагүй 60 ортой хүүхдийн дотуур байрны барилгынсанхүүжилтэд 200 000 000 төгрөг олгож Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3.6 дахь “ Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг орон нутгийн иргэдийн саналыг аваагүй ... зардал арга хэмжээнд зарцуулахыг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөн дутагдлыг арилгах зохион байгуулалтын арга хэмжээ авахыг мэдэгдэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ