12 айлд сануулга өглөө

Нийслэлд болон зуслангийн ногоон бүсэд мал маллах бүү хэл мал оруулахгүй байхаар зохицуулсан заалт бий. Гэтэл малчид холоос цагаан идээ болон махаа борлуулахад бэрхшээлтэй байдаг тул нийслэлчүүдэд ойртон зуслангийн ногоон бүсэд буух асуудал гардаг байна. Тухайлбал, Хандгайт зуслангийн орчимд ирж буусан малтай 12 айлд нүүх сануулга өгчээ.
Зуслангийн ойролцоо ихэвчлэн хоттой ойролцоо орших сумдын малчид ирдэг аж. Харин нийслэлийн захиргаанаас хуулийн дагуу дээрх арга хэмжээг аваад байгаа бөгөөд хэрэв заасан хугацаанд нүүхгүй бол албадан нүүлгэх юм байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ